Зуд төсөл 2017оны 11 сараас 2018-5 сар хүртэл Ургах Цагаас
Ургах Цаг ТББ нь 5 аймгийн 14 сумын мал бүхий иргэдэд нийт 40 сая төгрөгийн Зудын төсөл амжилттай хэрэгжүүлсэнээр дээрх 5 аймаг болон сумын удирдлагууд болон малчин ард түмэн ихэд талархаж хүлээж авлаа. 2018 онд манай байгууллага зуданд нэрвэгдсэн аймгууд болох Дархан, Өмнөговь, Архангай, Ховд, Сэлэнгэ аймагт өнгөрсөн намар хавар зудны төслийг голдуу цөөн малтай ба орлого багатай, хүн бүл цөөтэй малчин өрх айлуудад орон нутгийн хамтрагч байгууллагуудтай хамтран өвс тэжээл, хоол хүнс, болон нүүрсний туслалцааг 579 өрхөд хүргэж өгч тусалсан. Энэхүү тусламжаар нэг өрхөд 48000 -118000 төгрөгийн үнэ бүхий малын тэжээл, өвс мөн хоол хүнс нүүрсний туслалцааг өгч тэдэнд бага ч атугай сэтгэлийн дэм өглөө. Мөн энэ үйл ажиллагаанд сайн дураар хандив өргөсөн бүх хандивлагч нартаа баярлалаа. Та бүхний тусламжаар малчиддаа хүнд үед нь тусаллаа. "Плас Солюшн" ХХК болон гадаад дотоодын хандив өгсөн бүх хүвь хүмүүстээ маш их баярлалаа. Монгол хүн хэл, хил, мал гурваа хайрлан хамгаалах нь үеийн үед та бидний үүрэг хариуцлага байдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
/Манай ТББ-ийн үйл ажиллагаа таалагдаж байвал та бидэнд хандивлах боломжтой. Дансны мэдээллийг хандив гэсэн цэснээс харна уу.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдэж явахад нь тэвнээр тусласан нь дээр ...