Мэдээ мэдээлэл

13-02-2019, 15:30

Утааны эсрэг хамтдаа тэмцье

2018 оны 12 сард яаралтай тусламжийн төслөөр хандив босгосноор УБ хотод агаарын бохирдлоос хамгаалах PM2.5- тай утааны маск эцэг эх нь худалдан авч чадахгүй байгаа цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдэд хороо, сайн дурынхан болон ТББ-уудтай хамтран тарааллаа. Энэхүү агаарын бохирдлын гол шалтгаан болох нь гэр хорооллын нүүрсний хэрэглээ нь 80% - тай байдаг нь хүн ам түүний дотроос ялангуяа бага насны  хүүхдүүд болон өндөр настнууд  маань амьсгалын замын төрөл бүрийн хурц болон архаг өвчнөөр  өвчилж байгаа нь аюулын маш том дохио болж байна.

Энэ төслийн дагуу хүүхэд бүрт 1 маск 20 ш шүүлтүүрийн хамт зорилтот бүлгийн 2-17 нас буюу цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд бүрт өгсөн. Үүнд: УБ Хотод 1375ш-ийг тараасан бол Ховд 150 болон Архангайд 100 нийт нийтдээ 1625 ш маскийг орлого багатай өрхийн хүүхдүүдэд 2019 оны 1 сард багтаан тарааж дуусгасан. 

Худалдан авах санг босгоход хувь нэмрээ оруулсан захирал Паул Виллиамс, зохион байгуулж тараахад тусалсан Ч. Төрбадрах болон бусад хамтран ажилласан бүгдэд баярлалаа. 


Агаарын бохирдлын эсрэг хамтдаа үргэлжлүүлэн тэмцэцгээе. 

admin Мэдээ мэдээлэл
Сэтгэгдэл

Сэтгэгдэл нэмэх

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
reload, if the code cannot be seen