УРГАХ ЦАГ ТББ нь бичил бизнес эрхлэн ажилтай болж мөн ажил мэргэжлээ ахиулснаар орлого багатай иргэдийн санхүүгийн чадамжийг нь дээшлүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж буй байгууллага юм. Бид аливаа байгууллага хамт олон иргэдэд бизнес сургалт, зөвлөгөө бусад хамтын ажиллагаагаар дамжуулан орон нутагт нь өөрчлөлт хийхэд нь туслаж байна. Түүнчлэн:
- Орон нутагтаа удирдагч манлайлагчдыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тусладаг.
- Баг хамт олонд гадаад тусламж дэмжлэгт найдахаас илүү өөрсдийн хөл дээрээ зогсоход нь тусладаг.
- Хүмүүст бизнесээ хөгжүүлснээр бусдад туслах нийгмийн хариуцлагаа биелүүлэхэд нь урамшуулдаг.
- Буруугаар бизнест ханддаг хандлагуудыг халж үлгэр жишээ бизнес эрхлэгчдийг бий болоход тусалдаг.
- Хот суурин болон төв газруудад нүүх нүүдлийг багасгах үүднээс орон нутагтаа байгаа нөөц боломжоор өөрийн амьдралаа дээшлүүлэх боломжийг хангадаг.